Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан 45 хүнд “Хөдөлмөр эрхлэлтийн суурь ур чадвар олгох” сургалтыг зохион байгууллаа.
Шалгалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг удаан хугацаагаар хүлээлгэх, ажлын бус цагаар мэдүүлэг авах, өрөө тасалгаа, эрүүлжүүлэх байранд саатуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдол гараагүй байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон тус дүүргийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, 43 хорооны Засаг дарга нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2022, 2023 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд хохирсон зам тээврийн осол, түүний шалтгаан нөхцөлийг дүүргийн хэмжээнд судалжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг 2022 оны байдлаар судлан, гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр бүртгэгдсэн таван сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчдад сургалт хийлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн газрын Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нарт хүний эрхийг зөрчихөөс болон Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 200 гаруй алба хаагч, ажилчдад Зөрчлийн тухай хууль болон хууль хэрэглээний талаар сургалт, мэдээлэл хийлээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямтай “Прокурорын байгууллагад хүсэлт, гомдол гаргахад юуг анхаарах вэ?” сэдвээр ярилцлаа.
Энэ төрлийн зөрчлийн 82 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд дүүргийн 1, 2, 4, 7, 9, 26, 33, 41 дүгээр хороодод хамгийн их гарсан тул дээрх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд гэнэтийн болон төлөвлөгөөт байдлаар шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрээд байна.
Мөн үеэр зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад “Татварын хууль зөрчих зөрчил, түүнийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ангиас суллагдсан этгээдүүдэд ажил зуулчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагын алба хаагчид нийт 200 орчим иргэнд мэдээ мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн ба ажилтан, ажил олгогчийг холбон зуучлах ажлыг хийсэн байна. Тодруулбал, “Номин Холдинг”, “Алтан жолоо импекс”, “Монос хүнс” ХХК, Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”, “Айс марк” ХХК, “Буян холдинг”, “Мон цемент бьюлдинг”, “Зорчигч тээвэр-3” ХХК, “Шунхлай” ХХК зэрэг ажил олгогч байгууллагуудад зорилтод бүлгийн 30 иргэн ажлын байранд зуучлагджээ.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис түүний үр нөлөө, хор уршиг сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар