ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газар, Татварын хэлтсийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийж, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.  

Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, анхаарах асуудлуудыг хэлэлцэж, цаашид хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байж, холбогдох журам зааврын дагуу ажиллахыг үүрэг болгосон байна.

Мөн үеэр зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад “Татварын хууль зөрчих зөрчил, түүнийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав.