ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХҮМҮҮСТ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨРИЙН ДАДАЛ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

A- A A+
ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХҮМҮҮСТ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨРИЙН ДАДАЛ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн  ял эдлүүлэх хэлтэс,  Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон тус дүүргийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, 43 хорооны Засаг дарга нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ял эдэлж буй хүмүүст мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадал олгох сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгуулах, нийгэмд бие даан амьдрахад нь тус дөхөм болох зорилгоор байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний биелэлтийг тооцон ажиллахаар шийдвэрлэсэн байна.