ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХӨӨС БОЛОН ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХӨӨС БОЛОН ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн газрын Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нарт хүний эрхийг зөрчихөөс болон Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг гэмт хэрэгт холбогдсон хүнийг яллагдагчаар татах үндэслэл бүхий нотлох баримт авагдсан байхад гэрчээр мэдүүлэг авдаг зөрчлийг таслан зогсоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд мөрдөн шалгах ажиллагааг чиглүүлж ажиллах чиглэлээр явуулж, мөрдөгчидтэй санал солилцсон байна.