ХҮМҮҮЖЛИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ХҮҮХДҮҮДЭД БОЛОН ЭЦЭГ, ЭХЭД  НЬ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ХҮМҮҮЖЛИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ХҮҮХДҮҮДЭД БОЛОН ЭЦЭГ, ЭХЭД  НЬ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны хүүхдүүд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт сургалт хийжээ.

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүд нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагддаг бөгөөд уг албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хүүхдийн эрхийн асуудлаар асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Тус арга хэмжээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх алба, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, “Тусгал” сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний төвтэй  хамтран зохион байгуулжээ.