ПРО ПОДКАСТ №81 ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ, ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ХҮН БҮХНИЙ ҮҮРЭГ

A- A A+
ПРО ПОДКАСТ №81 ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ, ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ХҮН БҮХНИЙ ҮҮРЭГ

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнэтэй “Хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх нь хүн бүхий үүрэг” сэдвээр ярилцлаа.

❌ 2021 он болон 2022 оны 02 дугаар сарын байдлаар судлахад нийт 122 хэрэгт 131 хүүхэд хохирсон байна.

❌ Гэмт хэргийн хохирогч болсон талаараа цагдаагийн байгууллагад хандах талаар 200 хүүхдээс 2 хүүхэд буюу 1 хувь нь л мэддэг байна.

❌ 10 хүүхэд тутмын 1 нь гэмт хэргийн хохирогч болж байна.

✅ Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, тэднийг сонсож, харилцан ярилцаж, цахим орчинд нь хяналтаа чиглүүлж, гэмт хэрэг гэж юу болох, гэмт хэргийн улмаас хохирвол хаана хэрхэн хандахыг хэлж өгөх хэрэгтэй.