МӨРДӨХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ЧИГЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА

A- A A+
МӨРДӨХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ЧИГЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын удирдлага, албан хаагчдыг оролцуулан “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй ажил, хүрсэн үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож ажиллажээ.

Уулзалтаар дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаяраас мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг анхааруулсан байна.