БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар ”Боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг тус дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хийсэн бөгөөд дүүргийн боловсролын байгууллагын 100 орчим албан хаагч оролцсон байна.

Мөн цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар болон Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандартуудыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэдээлэл өгчээ.