“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  баталсан төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-д шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. 

Мөн тус компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, ахлах инженер, мэргэжилтнүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа танилцуулга хийсэн байна.